Туршилтын хугацаатай гэрээнд юуг анхаарах вэ?
Б
Болормаа
123 үзсэн
Шинэ ажилд орох гэж байгаа бөгөөд гэрээнд гурван сарын туршилтын хугацаа гэж бичсэн байна. Энэ хугацаанд цалин, нийгмийн даатгал болон ажлаас гарах нөхцөл ердийн ажилтнаас ялгаатай байдаг уу?
Туршилтын хугацаатай байсан ч хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгал төлөгдөх ёстой. Гэрээний ажлын байр, цалин, хугацааны заалтаа сайн шалгаарай.
Манай байгууллага туршилтын хугацаанд ч үндсэн цалин болон нэмэгдлийг адил олгодог. Дотоод журмыг давхар авч уншихад хэрэгтэй.
Ажлын гүйцэтгэлийг ямар шалгуураар үнэлэхийг гэрээнд эсвэл ажлын байрны тодорхойлолтод тодорхой бичүүлээрэй.